| | USD/MNT 0₮

Ц.Туваан: Салхитын мөнгөний ордоор тэтгэврийн зээлийг тэглэсэн. Харин Оюутолгойгоос орж ирсэн мөнгөөр бодитой юм юу хийсэн бэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгойн төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Салхитын мөнгөний ордын үр өгөөжөөр ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж чадсан. Тэгвэл олон жил ашиглаж байгаа Оюутолгойн том ордоос ямар үр өгөөж, тодорхой асуувал ард иргэдэд ямар өгөөж өгөх вэ" гэсэн юм.

Харин Оюутолгой төслийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын шийдвэрлэх үе шат дээр ирээд байгаа бөгөөд хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээг эхлүүлж, Оюутолгой төслийг Монгол Улсад үр өгөөжтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой гэж Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс үзэж байна. Яриа хэлэлцээг бид нэгдмэл байр суурьтай эхлүүлснээр бодит үр дүнд хүрэх боломж нэмэгдэх юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 2018, 2020 онд тус тус гаргасан татварын актуудаар ногдуулсан нийт 1,014,483,858,650 төгрөгийн татварын өрийг улсын төсөвт төлөөд байгаа аж.

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгойн төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Салхитын мөнгөний ордын үр өгөөжөөр ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж чадсан. Тэгвэл олон жил ашиглаж байгаа Оюутолгойн том ордоос ямар үр өгөөж, тодорхой асуувал ард иргэдэд ямар өгөөж өгөх вэ" гэсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.