| | USD/MNT 0₮

Э.Саранбаатар:Зөгийнөөс татвар авахыг нутгийн иргэд дэмжиж байгаа

Сэлэнгэ аймгийн Бүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатар зөгийнөөс татвар авах захирамж гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг зөгийн ААН-үүд болон иргэдэд үүрэгдсэн захирамж нь олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлэл буюу төөрөгдөл дагуулаад байна.

Тодруулбал, малын хөлийн татвар авдаг шигээ бүл зөгийнөөс татвар авна гэсэн захирамж гаргаж, тамга тэмдгээ даржээ.

Тэгвэл Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуулиндаа зөгийнөөс татвар авна гэсэн зүйл заалт огт байхгүй аж.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Сумын Засаг даргын захирамж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль зөрчжээ. Татварын ерөнхий хувь хэмжээг УИХ, түүний эрх олгосноор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тус тус тогтооно. УИХ-ын татварын тухай ямар ч хуулиар бол бүл зөгийнд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй гэсэн тайлбарыг өчигдөр хийсэн байв.

Тэгвэл Бүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатараас ямар учиртай захирамж гаргасан талаар тодрууллаа.

Тэрбээр “Энэ захирамж дээр жаахан алдаа гаргасан байна. Иргэдийн хурлын тогтоол гаргасан юм. Түүнийг үндэслэсэн захирамж юм. Уг нь зөгийнөөс татвар авах үндэслэл байгаа. Иргэдийн хадлан бэлчээрийг машин тэргээрээ талхлах хог хаягдал их гаргах асуудал байна. Тиймээс бүл зөгийнөөс татвар авахыг нутгийн иргэд дэмжиж байгаа” гэлээ.

Харин таны энэ гаргасан захирамж хууль зөрчөөгүй гэх мөн хэзээнээс эхэлж хэрэгжиж эхлэх юм бэ гэсэн асуултанд тэрбээр хариулсангүй.

Бүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатарын гаргасан захирамж 

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Сумын Засаг даргын захирамж нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль зөрчжээ. Татварын ерөнхий хувь хэмжээг УИХ, түүний эрх олгосноор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тус тус тогтооно. УИХ-ын татварын тухай ямар ч хуулиар бол бүл зөгийнд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.