| | USD/MNT 0₮

Д.Анхцэцэг:“Цалин нь буусан ээж” зургаа ээжийгээ бодож зурсан. Харин хүнд зарагдана гэж бодоогүй

Сүүлийн үед олны таашаалд хүрээд байгаа “Цалин нь буусан ээж” уран зургийг залуу уран бүтээлч Д.Анхцэцэг урлаж зуржээ. Тэрбээр тус уран бүтээлээ ээжийгээ бодож зурсан гэнэ. Тиймээс энэ бүтээлээ бусдад зарж борлуулж орлого олохыг зориогүй гэж ярилаа. Гэвч цалин нь буусан ээж гэх цор ганц бүтээл олон хүний сэтгэлд “хүрч” эерэг сэтгэгдэл төрүүлсэн байгаа юм. Түүний энэ зургийг тамирчин Анар гэж залуу худалдаж авч ээждээ бэлэглэсэн байна. Ингээд хүсэл мөрөөдөл дүүрэн залуу уран бүтээлч Д.Анхцэцэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе?

-За баярлалаа.

-Таны зурсан “Цалин нь буусан ээж” уран зураг олон нийтийн дунд нэлээд эерэг сэтгэгдэл төрүүлж, олон хүн шэйр хийсэн харагдана. Энэ зургийн санаагаа яаж олсон бэ?

-Ээжийн эх хүний талаар бүтээл хийх гэж удаан хугацаанд бодож явсан. Ээжээс мэдэгддэг өдөр болгонд давтагддаг тэр зүйл маань хамгийн эгэл гоё дүрслэгдэж буух юм байна гэж бодсон. Зургийн санаагаа ээжээсээ л авсан юм.

-Зургийн утга санаа болон өнгө үзэмж, будаг гээд төгс зохицсон харагдсан. Уран зураг ойлгодоггүй би хүртэл “Хөөх” гэж дуу алдсан. Нээрээ л хорвоо дэлхийн бүх зүйлийг ээж өөртөө шингээсэн юм шиг санагдсан шүү?

-Тиймээ ээж хүн бол хамгийн даруу эгэл хэрнээ хамгийн агуу нь санагддаг.

-Мөн таны энэ гоё зургийг худалдаж авсан байна билээ. Ямар хүн ямар зорилготой худалдаж авсан талаараа сонирхуулбал?

-Анар гэх хувь хүн худалдаж авсан. Бүтээлийн утга санааг маань их ойлгож мөн тэр хүнд ээж минь бодогдоод байна гээл бүтээлийг минь худалдаж авъя гэсэн санал тавьсан юм. Тэгээд “Цалин нь буусан ээж” бүтээл маань эзэнтэй болсон.

-Ер нь уран бүтээлийн олз омог хэр байна. Энэ ковидтой хөл хориотой жилүүдэд хэр уран бүтээл төрүүлж байна вэ?

- Олз омог арвин байгаа. Коронавирус бидэнд илүү бүтээл дээрээ тулж ажиллахад их нэмэр болсон гэж бодож байна.

-Зураач хүний гоё сайхан зүйл юу байдаг уу. Мөн зурсан зургаа зах зээлд гаргадаг уу, эсвэл хүсэл сонирхлоор зурдаг уу?

-Хамгийн их өөртэйгээ ярилцаж үүртэйгээ ажилладаг мэргэжил байх гэж бодож байна. Тайван сууж кофе уугаад намуухан орчинд зургаа зурах хамгийн сайхан байдаг. Залуу уран бүтээлч болохоор сайн бүтээл гаргах юмсан гэж хичээж

-Зургийн санаагаа яаж олдог бэ?

-Зургийн санаагаа эрэл хайгуул хийх скэтч буюу ноорог их хийж байж бүтээл маань бий болдог. Эгэл бор амьдралыг энгийн бас өөрийнхөөрөө буулгах юмсан гэж боддог.

-Нэг зураг зурахад хэр хэмжээний цаг хугацаа зарцуулах вэ?

-Бүтээлээ нэг дор нухаж гаргадаггүй ээ. Миний хувьд олон барьж тавьж ажиллах нь илүү үр дүнтэй санагддаг юм. Хамгийн урт хугацаа гэвэл ойролцоогоор 3-7 сарын хугацаанд бүтдэг байх

-Зураач хүнийг их мэдрэмжтэй гэж ойлгодог шүү. Мэдрэмжийн талаар та яривал?

-Зураг зурдаг хүмүүс их мэдрэг, бас өвөрмөц ертөнцөтэй хүмүүс байдаг болов уу. Миний хувьд их зөөлөн санагддаг ч өөртөө бол хатуу байхыг хичээдэг. 

-Зураач хүний ажлын зарчим их сонин байх. Цагт баригдахгүй дээрээ даргагүй, мөн тухтай орчин шаарддагдаг болов уу гэж бодож байна. Мөн өөрийн хийх бүтээх хүслийг байнга төрүүлдэг, хийж буй зүйлдээ шунан дурлах гэх мэт?

-Тиймээ. Би булцгар брэндийн артист хийдэг. Залуу хүн болохоор ажиллаж байж их зүйлс суралцаж нийгмийн олон харилцаанд орж үзэх нь зөв гэж боддог юм. Нөгөө талаар дан ганц зургаа зураад амьдрах нь одоогийн байдалд жаахан хэцүү. Бүтээлээ цагт баригдаж хийдэггүй ихэнхдээ оройн цагаар хийдэг. Уран бүтээлээ хийх тав тухын тухайд одоо гэртээ нэг өрөөгөө урлан болгон ажиллуулж байгаа. Яваандаа тусдаа гоё урлантай болохыг хүсч мөрөөдөж ажиллаж байна.

-Нийт хэдэн зурагтай вэ. Зургаа зурахдаа юуг илүү чухалчилдаг вэ?

-Тоолж үзээгүй юм байна. Цөөнгүй байх. Бүтээл маань хүний сэтгэлийг хөдөлгөөсэй мөн мэдэрсэн зүйлийг мэдрээсэй гэж бодон хийдэг.

-Зураг зурахаас өөр авьяас бий юу?

-Зураг зурах авьяастай.  Зургаас гадна олон төрлийн спорт төрлийн sport extreme зүйлсүүдэд дуртай.

-Багаасаа зураг зурдаг байв уу, зураач болно гэж боддог байсан уу?

-10 жил төгссөн ангиасаа өөрийгөө зураг зурахдаа илүү жаргалтай байдаг юм байна гэж ойлгосон. Тэгээд зураач болохоор шийдэж хичээллэж суралцсан. .

-Зураач хүний хэмжээлшгүй их аз жаргал юу бэ. Магадгүй зурсан зургаасаа асар их кайф авдаг болов уу?

-Удаан хугацаанд хүч хөдөлмөрөө шингээсэн зүйлс маань хүний сэтгэлийг хөдөлгөх нь миний хувьд хамгийн том жаргал минь байх.

-Хүн дуртай юмандаа цаг зав зарцуулж ажиллана гэдэг сайхан байдаг болов уу?

-Тиймээ. Дуртай ажлаа хийж амьдарч байгаадаа үнэхээр их баярладаг. Бас эрт өөрийн сэтгэлийг хөдөлгөж баясгадаг зүйлээ олсондоо их олзуурхдаг.

-Нийгмийн захиалгаар ч юмуу өөр хүний захиалгаар зураг зурах уу?

-Захиалгаар зурах үе байна.

-Залуу зураачийн хувьд энэ нийгмийг ямар өнгөөр ямар дүрс, ямар мэдрэмжээр хардаг вэ?

-Би их гэгээлгээр хардаг. Хүн нийгмийн бүтээгдэхүүн гэдгээрээ их ойлгож байгаа ойрд. Саарал бараан зүйлс их байдаг ч олон өнгөөр гэрэлтсэн цацарсан гэгээлэг гэж дүрсэлнэ.

-Мэдээж залуу эмэгтэйд ирээдүйд том зорилго хүсэл тэмүүлэл байдаг байх. Зорилгоосоо сонирхуулбал?

-Цаашдаа сэтгэлдээ хүртэл олон чанартай зураг зурж, хүмүүсийн мэлмий сэтгэл баясгах юмсан гэж бодож байна. Мөн бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа.

-Уран зургийн утга санаа их чухал байдаг уу. Зарим нэг зургийг ойлгохгүй байх тохиолдол бий. Гэвч гүн гүнзгий утга санааг агуулсан гэдгийг зураач нь өөрөө тайлбарлаж хэлэх тохиолдол бий?

-Тийм. Зургийн агуулга янз бүр байдаг. Түүнийгээ зураач хүн нь өөрийн илэрхийлэл хэв маягаар гаргаж зурдаг.  Зарим хүмүүс зөвхөн өнгөний тоглолт хөдөлгөөнөөр хүмүүст сэтгэгдэл үлдээх нь ч бий.

-Ихэвчлэн ямар сэдэвтэй зураг зурдаг вэ?

-Эгэл энгийн амьдралын зүйлсийг гэгээлгээр буулгах юмсан гэж хичээдэг.

-Хамгийн хайртай үнэ цэнэтэй зургаа танилцуулбал?

-"Цалин нь буусан ээж" маань хамгийн их сэтгэлийг минь хөдөлгөсөн зураг байсан. Мөн одоо ажиллаж байгаа хүүхдийн гэгээн ертөнцийн талаарх зураг маань их хүч хөдөлмөр шингэж байгаа. Түүндээ их дурлаж хайрлаж зурж байна.

-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ?

-За танд маш их баярлалаа. Аан уншигчдад хандаж хэлэхд миний инстаграм Inst:aankaaas-аар зочилж дагахыг хүсч байна.

О.Сайхан 

 

"Цалин нь буусан ээж" маань хамгийн их сэтгэлийг минь хөдөлгөсөн зураг байсан. Мөн одоо ажиллаж байгаа хүүхдийн гэгээн ертөнцийн талаарх зураг маань их хүч хөдөлмөр шингэж байгаа. Түүндээ их дурлаж хайрлаж зурж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.