| | USD/MNT 0₮

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл- 2021” цахим үзэсгэлэн эхэллээ

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2021 оны 04 сарын 01-нээс 2021 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.

Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж, үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээр оролцох юм.

“Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж эдийн засгаа сэргээх ЭХ ОРОНЧ үйлст та бүхнийг уръя.

Үзэсгэлэн үзэж сонирхох болон үзэсгэлэн гаргаж оролцох бол дараах https://www.expomongolia.org/tenderexpo/register  линкээр холбогдоно уу.

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2021 оны 04 сарын 01-нээс 2021 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.