| | USD/MNT 0₮

ЭМЯ:Халдвартай биеийн байдал маш хүнд зарим хүмүүст хэдэн зуун сая төгрөгийн эмчилгээ хийнэ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр нэг хүнд ногдох эмчилгээний дундаж зардлын талаар мэдээлэл өгсөн. 

Тэрбээр "Нэг хүнд зарцуулах эмчилгээний зардал харилцан адилгүй байдаг. Нөгөө талаас иргэд олон нийтийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эмчилгээний зардал гэдэг нь тухайн хүнд өгч байгаа эм эсвэл тарьж байгаа тарианы зардлыг хэлдэггүй.

Тухайн хүнийг эмчлэхийн тулд хэчнээн эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна, хэчнээн төрлийн үйл ажиллагаа явагдаж байна, тухайн орчинд байгаа агааржуулагч, цахилгаан эрчим хүч, байрны мөнгө гэх мэт зүйлийг тооцож гаргасан мөнгөн дүнг эмчилгээний зардал гэж тооцдог. Нөгөө талаас хамгаалах хувцас, амны хаалтыг тогтмол сольдог. Тухайлбал, нэг өвчтөнд дөрвөөс таван хүнтэй баг ороод ажиллахдаа ажиллах болгонд хувцсаа сольдог. Өдөрт хэдэн ч удаа хувцас солих боломжтой. Энэ бүхнээс тооцоод эмчилгээний зардал гардаг. Одоогоор 4 сая орчим төгрөгт нэг хүний эмчилгээний дундаж зардлыг тооцож байна. Жишээ нь маш хүнд хүмүүс 10 хоног уушги орлуулах аппарат, зарим тохиолдолд хэдэн зуун сая төгрөгийн эмчилгээний зардал гардаг" гэлээ.

ЭМЯ:Халдвартай биеийн байдал маш хүнд зарим хүнд хэдэн зуун сая төгрөгийн эмчилгээ хийнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.