| | USD/MNT 0₮

Л.Баттөр:Хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэн хүсэлт гаргаад улаан бүс рүү нэвтрэх боломжтой

Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ буюу улаан бүс рүү нэвтэрч орж хоночихоод, гэрийн тусгаарлалтад шилжсэн нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна.

Тэгвэл энэ асуудлаар Шадар сайд тайлбар өгсөн бол ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр мөн тайлбар өглөө. Тэрбээр "Шадар сайдын эхнэр улаан бүс рүү ороод гарсан гэж олон дахин хэлсэн. Үйлчлүүлэгчийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нөхцөл байдлыг үнэлээд зарим нэг тодруулгыг өгч байна. Аав нь хавсарсан өвчтэй байнгын асаргаанд байдаг. Энэ хүнээс халдвар илэрсэн. Охин нь аавыгаа хүргэж ирсэн. Улаан бүс рүү ороод хоёр цаг шахам болоод би сахих боломжгүй гээд учир байдлаа хэлээд гарсан. Тэгээд тусгаарлалтад орсон. 

Дүрэм журмынхаа дагуу тусгаарлалтад байгаа. Зөвхөн энэ хүнийг ингээд оруулчихсан юм биш. Манай эмнэлэгт олон хүмүүс хүсэлт тавиад цөөнгүй хүн сахиураар байгаа. Улаан бүс рүү орсон учраас гадуур тусгаарлагдаж байгаа. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн хувьд ч мөн тусгаарлагдаж байгаа" гэлээ. 

Л.Баттөр:Хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэн хүсэлт гаргаад улаан бүс рүү нэвтрэх боломжтой
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.