| | USD/MNT 0₮

Өнөөдөр хэний ч эрх зөрчигдөхөөр байна. Хуульчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэв

Хуульчдын холбооны 20 гаруй өмгөөлөгч Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр шаардлага хүргүүллээ. Өмгөөлөгчдийн зүгээс хууль хяналтын байгууллагын ажилтнуудын шалгагдаж байгаа хэргийн талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд өгөхийг хүссэн юм. 

Хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөг "Монголын хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчдөд хамтран ажиллах санал хүргүүлж байна. Хуульчдын зарим үйлдэл дээр улс төрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулж, нийтэд түгээн, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээс нь өмнө олон нийтэд түгээж, хууль зүйн салбарыг нийтэд нь харлуулсан үйл ажиллагаа болж байна.

Өнөөдөр хэний ч эрх зөрчигдөж магадгүй болоод байна. Хэнийг ч хэн биш болгож гэр бүл рүү нь дайрах тохиолдол байна. Нууцад ямар ямар зүйл хамаардаг юм. Гүйцэтгэх ажиллагааны явцад олж авсан баримтыг хэзээ хаана гаргахыг мэддэг байгаасай. 

Шүүх эрх мэдлийг бүхэлд нь харлуулж, иргэдийн итгэлийг алдагдуулж, хууль хүчний байгууллагыг харлуулсан энэ үйлдлийг зүгээр хараад сууж болохгүй. Хуульт ёсыг бэхжүүлэхэд хуульчдын оролцоо чухал. Энэ шаардлагын хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд нийт хуульчдын дунд цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтран ажиллах саналыг дээрх холбоодод хүргүүлж байна" гэв. 

 

Өнөөдөр хэний ч эрх зөрчигдөхөөр байна. Хуульчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.