| | USD/MNT 0₮

Монгол Улсын 21 аймгийн долоо нь өрсөлдөх чадвараа сайжруулжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс  аймгуудын өрсөлдөх чадварын тайланг ес дэхь жилдээ танилцуулж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн нийт 176 шалгуур үзүүлэлтээр гаргадаг.

Энэхүү 176 шалгуур үзүүлэлтээс статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 142 шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлдэг юм байна.  Энэ удаа Орхон аймаг тэргүүлсэн бол Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь аймгууд араас нь эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Харин жилийн үр дүнг нэгтгэн харвал Монгол Улсын 21 аймгийн долоо нь  өрсөлдөх чадвараа сайжруулжээ. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн өрсөлдөх чадвар сайжирсан бол үлдсэн 13 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.