| | USD/MNT 0₮

С.Амарсайхан: Манай эхнэр дам хавьтал болсон учир халдвар гарсан голомтод тусгаарлагдаж байна

Эхнэр Ч.Ичинхорлоо нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Түүний эхнэр нь өнгөрсөн сарын 28-нд ХӨСҮТ-д аав ээжийгээ сахиж хоносон байна. Ингэхдээ нэг хоночихоод өрөөг нь голоод улаан бүсээс гараад явжээ. 

Тэрбээр "Өчигдөр хэвлэлийн хурал дээр надтай хамааралтай асуудлаар асуулт асуусан. Өнөөдөр тайлбар хийе. Гэхдээ хэн нэгнийг буруутгаж зөвтгөхгүй. Бодитой мэдээлэл өгнө. Нэгдүгээрт миний эхнэрийн аав хүний асаргаанд байдаг. Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. ХӨСҮТ-д хүргэж өгсөн. Эхнэр өөрөө вакцин хийсэн байсан бол урвал өгсөн. Халдвар хамгааллын дэглэмээ барьж 14 хоног гэртээ тусгаарлагдсан. Хэд хэдэн удаа шинжилгээ өгсөн хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-ээс өгсөн заавар зөвлөмжийн дагуу тусгаарлагдаж байна. Манай эхнэрийг халдвар гарсан голомтод тусгаарлагдаж байгаа. Тэрбээр дам хавьтал болсон. 

Ахмад настнуудад халдвар хүнд тусч байна. Үүнийг би ч өөрийн амьдрал дээрээ үзэж явна. Халдварын эрсдлийг бууруулах тал дээр хэн хүн анхаарч ажиллах ёстой. Энэ асуудалд ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол байж болохгүй. Мэдээллийг дэгсдүүлж болохгүй. Хэн нэгэнд давуу байдал олгосон асуудал байхгүй. Хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Бусдын эрхийг хасаад өөрсдөө давуу эрх эдэлсэн зүйл байхгүй" гэв.

Түүнчлэн "Манай эхнэр гэрлүүгээ явсан тохиолдол байхгүй. Манай хадам ээж аав хаанаас халдвар авсан нь тодорхой бус байна. Харин гэрт нь уулзсан учир тэндээ тусгаарлагдаж байна. Ганцаараа байгаа. Өнөөдрийн байдлаар гурван удаа шинжилгээ өгсөн. Би эхнэртэйгээ уулзалдаагүй 10 гаруй хонож байна" гэлээ.  

Олон нийтийн зүгээс бол түүнийг ажлаа өгч огцрохыг шаардаж байгаа юм. 

 

Манай эхнэр гэрлүүгээ явсан тохиолдол байхгүй. Манай хадам ээж аав хаанаас халдвар авсан нь тодорхой бус байна. Харин гэрт нь уулзсан учир тэндээ тусгаарлагдаж байна. Ганцаараа байгаа. Өнөөдрийн байдлаар гурван удаа шинжилгээ өгсөн
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.