| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл:Зэвсэгт хүчний 326 дугаар ангид олон хууль зөрчигдөж, улмаар цэрэг зодуулж амиа алдлаа

Цэргийн алба хаагч ангийн даргадаа зодуулсны улмаас харамсалтайгаар амиа алдсан хэрэг хоёр хоногийн өмнө гарсан билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүд ЗХЖШ-д албан шаардлага хүргүүлж байгаа талаараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдрийн чуулганы хуралдаанд мэдэгдлээ.

Тэрбээр "Зэвсэгт хүчний 326 дугаар анги дээр зэрлэг зодуурын улмаас цэргийн алба хаагч амиа алдлаа. Үүнд олон хууль зөрчигдсөн. Тэгэхээр хуулийн хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй байна. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд ЗХЖШ-д албан ёсны шаардлага хүргүүлж байна. Энэ ганц бичиг зөөх зүйл биш. Цаашдаа энэ харамсалтай хэрэг давтагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Цэрэгт мордсон хүүхдүүд аав ээждээ эргэж ирэхгүй тохиолдол байна.

Ийм явдал гаргахгүй тулд юу хийх юм бэ, хуулийн хэрэгжилтийг яаж шалгах юм бэ. Хууль хэрэгжүүлээгүй хүмүүс ямар хариуцлага хүлээх юм бэ гэсэн агуулгатай шаардлага хүргүүлж байна. Ажлын байранд архидан согтуурсантайгаар холбоотойгоор залуу хүүхэд амиа алдлаа. Тиймээс бид хариу авах ёстой. Хүн зодуулж нас барах тохиолдлыг бид хараад гаслаад өнгөрдөг. Бид дасал болж байна. Ийм байж болохгүй. Бид бүхэн мэдэж байгаа архидах гэмт хэрэг үйлдэх хүчирхийлэл гарах суурь нь ажилгүйдэл юм шүү" гэв.  

Д.Сарангэрэл:Зэвсэгт хүчний 326 дугаар ангид олон хууль зөрчигдөж, улмаар цэрэг зодуулж амиа алдлаа
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.