| | USD/MNT 0₮

Хэдэн зуун саяын хар тамхи илгээмжээр хүлээж авдаг хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байна вэ, Хууль зүйн сайд аа

Манай улс хар тамхины хэрэгт оноодог ял маш бага. Ихдээ л хэдхэн жилийн ял авна. Энэ нь ч олон жишээн дээр нотлогдсон. Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял л оноосон ч Цагдан хорих 461-р ангид саатуулагдсан 28 хоногийг хасч, нэг жил 11 сар 2 хоног хорихоор болсон. Гэтэл Малайзад хар тамхи зарсан хүмүүсийг цаазаар авах ялаар шийтгэдэг. Харин хамгийн хатуу хуультай гэгддэг БНХАУ-д хар тамхи хадгалсан эсвэл худалдсан бол мөн л цаазаар авдаг. Энэ мэтчилэн дэлхийн дийлэнх улс хар тамхитай холбоотой хэрэгт маш эмзэгээр ханддаг.

Гэтэл манай улсад эсрэгээрээ үйлчилдэг. Сүүлийн жилүүдэд олны танил эрхмүүд, улстөрчид, бизнесмэний үр хүүхдүүд, урлаг соёлыхон уг төрлийн гэмт хэрэгт холбогддог ч торгууль төлөх зэргээр хөнгөн шийтгэл хүлээх болсон нь нийгэмд буруу үлгэр дуурайлал болж байна. Энэ нь  хар тамхитай тэмцэх төрийн бодлогодоо шинэчлэл хийх болсныг сануулсан хэрэг болж байгаа юм.

Хамгийн сүүлд илэрсэн жишээнүүдийг дурдъя.

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэл гэх эмэгтэйг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд гурав дахь удаагаа баривчиллаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой байсан гэх эл бүсгүй БНХАУ-аас хар тамхи оруулж ирээд баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн юм. Түүнийг өнгөрсөн онд засрал хүмүүжил олсон гэж үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан аж. Гэвч тэрбээр энэ сарын 23-нд олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн “бараа”-гаа хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдсан гэнэ.

Уг “бараа”-г хаанаас илгээснийг нарийвчлан шалгахад Африкаас ирсэн байжээ. Энэ нь манай улсад харилцагчтай болоод нутаг буцсан, эх орон нэгтнүүдийнхээ хамт мансууруулах бодисын хэрэгт шалгуулсан Нигерийн иргэдийн явуулсан бараа байхыг ч үгүйсгэхгүй. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард манай хууль сахиулагчдад баригдсан дээрх улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон нартай холбоотой хүмүүс өөр үйлчлүүлэгч, борлуулагчтай болсон байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж буй юм.

Энэ ташрамд өгүүлэхэд, Монгол Улсад мансууруулах бодис оруулж ирж борлуулдаг Африкийн хар тамхины мафийн гишүүн, Нигерийн дээрх хоёр иргэн болон тэднээс хар тамхийг нь авч залууст борлуулдаг байсан У.Ариунзул гэх эмэгтэйд холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж шүүхэд шилжүүлээд байна. Уг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Адекола Олавасен Азийзид зургаа, Анози Парлингтон Дон болон У.Ариунзул нарт гурван жил хорих ял шийтгэж байв. Гэвч давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн оны гуравдугаар сард хэргийг дахин шалгуулахаар буцааснаас хойш яллагдагч нар батлан даалтад гарсан билээ. “Тольт” сургууль, “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвийн багшаар ажиллаж байсан Адекола Олавасен Азийз нь 600 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодис олон улсын шуудан илгээмжээр хүлээн аваад явж байхдаа дахин баригдсан юм. Эдгээр хэргийг нь нэгтгэж, шүүхээс даалгасан, Анози Парлингтон Дон, У.Ариунзул нарын үйлдэл холбогдлыг нь нарийвчлан шалгаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч одоог хүртэл шийдэгдээгүй байна.

Манай улс хар тамхины хэрэгт оноодог ял маш бага. Ихдээ л хэдхэн жилийн ял авна. Энэ нь ч олон жишээн дээр нотлогдсон. Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял л оноосон ч Цагдан хорих 461-р ангид саатуулагдсан 28 хоногийг хасч, нэг жил 11 сар 2 хоног хорихоор болсон. Гэтэл Малайзад хар тамхи зарсан хүмүүсийг цаазаар авах ялаар шийтгэдэг. Харин хамгийн хатуу хуультай гэгддэг БНХАУ-д хар тамхи хадгалсан эсвэл худалдсан бол мөн л цаазаар авдаг. Энэ мэтчилэн дэлхийн дийлэнх улс хар тамхитай холбоотой хэрэгт маш эмзэгээр ханддаг.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.