| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:10 гаруй мянган иргэнд архинаас гаргах албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байгаа судалгаа бий. Ингээд тооцвол архидан согтуурах донтой 10 мянга гаруй хүн байна. Архи үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлсэн байдаг юм билээ.  Одоогоор 10 мянга гаруй иргэнд албадан эмчилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна мансууруулах болон тоглоом зэрэг хэд хэд зүйлийн донтой хүн СЭМҮТ-д эмчлүүлж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй байна" гэлээ.

УИХ-ын гишүүд ч энэ хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. 

Х.Нямбаатар:10 гаруй мянган иргэнд архинаас гаргах албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай байна
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.