| | USD/MNT 0₮

Шадар сайдаа, таны эхнэр Ч.Ичинхорлоо хязгаарлалын дэглэм зөрчиж улаан бүсээс гарч явах нь ЗӨВ юмуу

Шадар сайд С.Амарсайханы хадам аав, ээж хоёр нь коронавируст халдвараар өвдөж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин тэдний сахиураар Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ рүү буюу халдварын "Улаан бүс" рүү орсон ч нэг хоноод эмнэлгээс гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.

Учир нь ХӨСҮТ-ийн "Улаан бүс" нь хамгийн их эрсдэл өндөртэй. Гэтэл ийнхүү дураараа орж гарч байгаа нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн үү гэх үү асуулт урган гараад байна. Үүнд өчигдөр Шадар сайд "Халдвар хамгааллын дэглэмээ барьж, ямар нэгэн зөрчил гаргаагүй учраас эрсдэл байхгүй. Сахиураар очсон. Өөрөө вакцин хийлгэж урвал өгсөн учраас буцаж тусгаарлагдсан. Шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан учраас ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй" гэж эхнэрээ улайм цайм өмгөөлж хамгаалсан. 

Харин ХӨСҮТ-ээс энэ мэдээлэл яаж гарсан талаар тус төвийн дарга Л.Баттөр ажилчдадаа дуудаж нэг нэгээр нь тайлбар мэдүүлэг авч байгаа гэх мэдээлэл байна. 

Жирийн нэг сэтгүүлч болон иргэд халдварын голомт орж мэдээлэл авахын тулд заавал 14 хоног тусгаарлагдах шаардлагатай гэж албаныхан хэлдэг. Гэвч даргын буюу Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо нөхрөөрөө түрүү барьж хязгаарлалтын дэглэм зөрчиж, улаан бүсээр чөлөөтэй орж гарах нь зөв юмуу. Ариун явдал юмуу. Халдвар буюу цар тахал гэдгийг мэдсээр байж ХӨСҮТ-д орж нэг хонохдоо орчныг нь голоод гарч явах нь зөв юмуу. Хэн ч байсан УОК болон ХӨСҮТ-өөс гаргаж байгаа шаардлага дэглэмийг биелүүлж мөрдөх ёстой байтал даргын эхнэр гэхээрээ ДААМ байж болохгүй гэдгийг "нэрт" нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо болон Шадар сайд С.Амарсайхан мэдэж байх ёстой бусуу. Харин энэ бүхнийг илчилсэн ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд буруудах ёсгүй. Тэд хууль бус үйлдэл хийгээгүй болно. 

Шадар сайд С.Амарсайханы хадам аав, ээж хоёр нь коронавируст халдвараар өвдөж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин тэдний сахиураар Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ рүү буюу халдварын "Улаан бүс" рүү орсон ч нэг хоноод эмнэлгээс гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.