| | USD/MNT 0₮

Г.Занданшатар:Хаврын чуулганы хуралдааныг хүний эрхийн чуулган болгож цоллосон шүү

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Бидэнд хүн дутаагүй, зориг, шударга ёс дутсан. Арай гэж таван хүнтэй ХЭҮК байгуулсан чинь дахин Хүний эрхийн хамгаалагч гээд долоон хүний орон тоотой хууль оруулж ирж байна. Хүний эрх улаан цайм зөрчигдөж байхад та нар юу хийсэн юм бэ. Цэрэгт хүүхдээ явуулсан аав, ээж уйлаад сууж байна. Гэтэл та нар энд орон тоо нэмэх талаар ярьж байна. Цаас эргүүлдэг хүн биш зүрх зоригтой хүн хүний эрхийн төлөө тэмцдэг. Хүний эрх зөрчигдөөд өчнөөн юм болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүний эрхийн тал дээр мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. ХЭҮК ч энэ тал дээр сайн ажиллаж хариуцлагатай байх ёстой. Хэлгүй дуугүй байж болохгүй. Ер нь Хаврын УИХ-ын чуулганыг хүний эрхийн чуулган болгож цоллосон байгаа шүү" гэлээ. 

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, Хуульзүйн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлгийг хийлгэхээр шилжүүлэв.

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.