| | USD/MNT 0₮

ДЭЭД ШҮҮХЭД "НОЁН УУЛАА АВРАХ ХӨДӨЛГӨӨН"-ИЙ НЭХЭМЖЛЭЛТЭЙ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Өнөөдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх юм байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0473 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу ийнхүү тус хэргийг хянан хэлэлцэнэ. 

Мөн энэ өдөр “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкинд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0386 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0482 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэх юм байна.

Өнөөдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх юм байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.