| | USD/MNT 0₮
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс УИХ дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцуулж, улмаар дэмжсэн байсан юм.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.
Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдинням гишүүнийг сонгохоор санал хурааж, 85.2 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар тус хорооны дарга байсан Ж.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлж, Г.Дамдиннямыг томилж, ажилд нь амжилт хүслээ.
33 тэрбум төгрөгийн асуудалд нэр нь холбогдоод байгаа Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдинням гишүүнийг сонгохоор санал хурааж, 85.2 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар тус хорооны дарга байсан Ж.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлж, Г.Дамдиннямыг томилж, ажилд нь амжилт хүсл