| | USD/MNT 0₮

Хүүхдийн мөнгийг даваа гарагаас эхэлж олгоно

Хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх даваа гарагаас олгож эхэлнэ гэдгийг өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн билээ. Тэрбээр "Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг ч энэ сарын 3-18-ны хооронд үргэлжлэх дэглэмийн хүрээнд дэмжлэг болох үүднээс хүүхдийн мөнгө олгох хугацааг наашлуулахаар төлөвлөж байна. Тиймээс даваа гарагт олгоно" гэсэн юм.

Дашрамд дуулгахад Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлж хүүхдийн 30 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгосон бөгөөд энэ шийдвэр долдугаар сарын 01 хүртэл хүчинтэй юм. 

Хүүхдийн мөнгийг даваа гарагаас эхэлж олгоно
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.