| | USD/MNT 0₮

Г.Мөнхжаргал:Хэний ч захиалгаар зогсоогүй, цэргийн алба хаах хүүхдүүдээ өмөөрч энд зогсч байна

Төв талбай дээр иргэн Г.Мөнхжаргал шалдан эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэрбээр хоёр хоногийн өмнө харамсалтайгаар амиа алдсан цэргийн асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж ийнхүү зогсч байгаагаа хэллээ.

Тэрбээр "Би хэний ч захиалгаар энд ирээгүй. Өөрийнхөө хүсэл зорилгоор зогсч байна. Хүний амь нас хямдхан байх ёсгүй. Би 11 дүгээр ангийн хүүтэйгээ амьдардаг. Хүүгээ би цэрэгт явуулахгүй. Үхдэл болгож цогцсыг нь хүлээж авахгүй юм бол явуулахгүй. Нэг жил хаах цэргийн албанд ямар муухай аймар яргачлал байдгийг амиа алдсан цэргүүд харуулсаар ирлээ. Энэ үнэхээр эмгэнэлтэй харамсалтай зүйл шүү. Хариуцлага алдсан цэргийн албаны дарга нар захирагч нарыг хартал шэйр хийж өгнө үү. 

Цэргийн амь насыг зодсоор байгаад алсанд эсэргүүцэл илэрхийлж байна. Хүний амийг мөнгөөр үнэлж болохгүй" гэв. Түүнийг цагдаагийн алба хаагчид хувцсаа өмсөхийг шаардаж, хуулийн дагуу жагсаж эсэргүүцэл илэрхийлэхийг шаардлаа. Иргэн Г.Мөнхжаргал цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлж хувцсаа өмслөө. 

 

Г.Мөнхжаргал:Хэний ч захиалгаар би зогсоогүй, цэргийн алба хаах хүүхдүүдээ өмөөрч босно
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.