| | USD/MNT 0₮

Вакцины эхний тунгаа хийлгэсэн 532 хүн халдвар авчээ

Өчигдрийн байдлаар 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан байна. Гэхдээ сэрэмжлүүлэх мэдээ байгаа талаар өчигдөр Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. 
 
Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна" гэлээ. 
 
 
Вакцины эхний тунгаа хийлгэсэн 532 хүн халдвар авчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.