| | USD/MNT 0₮

Дээд шүүх:Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ял оноолоо

Дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Тагнуулын Ерөнхий газрын /ТЕГ/ дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр ял оноосон билээ. 

Тэгвэл өнөөдөр Дээд шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцсэн байна. 

Дээд шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.