| | USD/MNT 0₮

Нас барсан байлдагчийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, буяны ажлын зардлыг олгоно гэв

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай байлдагч Б энэ сарын 28-ны өдрийн 22:45 минут орчимд салаан даргадаа зодуулж хүнд бэртсэн байдалтайгаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн. Харамсалтай нь тархины цус харвалтын улмаас өнгөрсөн шөнө амиа алджээ. Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан алба хааж байсан юм.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар дэслэгч Г нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Салаан дарга байлдагчийн амийг хохироосон хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөлжээ.

Түүнчлэн талийгаачаас н.Энхтөгс гэх хүний данс руу удаа дараа мөнгө шилжүүлж авсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар тодруулахад “Талийгаачийн ар гэрийн зүгээс яг энэ асуудал яригдсан.Одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой албаны шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс одоогоор ямар шалтгаанаар хэдий хэмжээний мөнгийг авсныг хэлэх боломжгүй. Гэхдээ тус цэргийн ангид тийм нэртэй алба хаагч байдгийг тогтоосон” гэв.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг: Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас өгнө.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар дэслэгч Г нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Салаан дарга байлдагчийн амийг хохироосон хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа С.Батболдыг ажлаас нь чөлөөлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.