| | USD/MNT 0₮

Эрх мэдлээ урвуулж, 15 кг мах хувьдаа завшсан мөрдөгчийг яллагдагчаар татлаа

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэг мөрдөгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар бид өнгөрсөн намар мэдээлж байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжсэн М хэмээх мөрдөгчийг эрх мэдлээ урвуулсан гэж буруутгасан бөгөөд прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татах тогтоол баталсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлэв. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард эрүүгийн нэгэн хэргийг шалгах явцдаа ийм үйлдэл гаргасан аж.

Тодруулбал, Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст мөрдөгч байхдаа “Даадаа групп” ХХК-ийн захирал Б.Дашцэрэнгээс 500 хайрцаг, 10 444 кг үхрийн чанасан мах хураан авч, “Мах маркет” компанийн агуулахад битүүмжилсэн байдаг. Гэвч шүүх, прокурорын байгууллагаас битүүмжилсэн хөрөнгийг хэрхэх тухай тогтоол гаргаагүй байхад шалгасан хэргийнхээ хохирогчоор тогтоогдсон Нэмэхжаргалд 2019 оны гуравдугаар сард давуу байдал бий болгосон, шинжилгээнд хүргүүлэх нэрээр 15 кг мах авч, холбогдох байгууллагад өгөлгүй хувьдаа завшсан үйлдэлд холбогдсон билээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэг мөрдөгчийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар бид өнгөрсөн намар мэдээлж байсан. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжсэн М хэмээх мөрдөгчийг эрх мэдлээ урвуулсан гэж буруутгасан бөгөөд прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татах тогтоол баталсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэлэв. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард эрүүгийн нэгэн хэргийг шалгах явцдаа ийм үйлдэл гаргасан аж.
Нийгэм

Сэтгэгдэл (79)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.