| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: 377 хүнээс халдвар илэрч, халдварын улмаас ХОЁР хүн НАС БАРЛАА

Монгол Улсад сүүлийн 24 цагийн дотор 10,652 хүний сорьцод шинжилгээ хийхэд 377 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 8447 боллоо.

Дээрх тохиолдлуудыг дурдвал, Улаанбаатарт 328, орон нутагт 49 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Дархан-Уул аймагт 16, Архангай 7, Өвөрхангай 6, Булган 4, Ховд 1, Төв аймаг 5, Хөвсгөл 5, Сэлэнгэ 4, Увс 1 аймагт тус тус бүртгэгдлээ.

Халдвар аваад эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал огцом хүндэрч байгаа бөгөөд коронавирусийн халдвараар 69 болон 84 настай хоёр хүн нас баржээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 95 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 4920 болж, нийт батлагдсан тохиолдлын 58 хувийг эзэлж байна. Одоогоор 1,902 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,

  • Хөнгөн-1,637
  • Хүндэвтэр-219
  • Хүнд-34
  • Маш хүнд-12 хүн байгаа юм.
Монгол Улсад сүүлийн 24 цагийн дотор 10,652 хүний сорьцод шинжилгээ хийхэд 377 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 8447 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.