| | USD/MNT 0₮

Нэг гэр бүлийн хоёр хүн УГААРТАЖ нас баржээ

Өнгөрсөн шөнө сайжруулсан түлшинд угаартаж, нас барсан байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, БЗД-ийн 5 хорооны нутаг дэвсгэрт "Манай хадам аав, ээж хоёр гэртээ нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл 2021 оны гуравдугаар сарын 30-ны 10:10 минутад иржээ. Ингээд дуудлагын дагуу гэрт нь очиход 57 настай эмэгтэй П.Э, 56 настай эрэгтэй С.М нар нас барсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачид архины хамааралтай байсан бөгөөд гэр нь угаар мэдрэгчгүй, зуухны дээд таг, амсар хэсгээс утаа гарсан байдалтай, зуухны арын хүхээг хэсгээс хөө гарч унасан юм. Иймд эхний ээлжинд угаартсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.

Өнгөрсөн шөнө сайжруулсан түлшинд угаартаж, нас барсан байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, БЗД-ийн 5 хорооны нутаг дэвсгэрт "Манай хадам аав, ээж хоёр гэртээ нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл 2021 оны гуравдугаар сарын 30-ны 10:10 минутад иржээ. Ингээд дуудлагын дагуу гэрт нь очиход 57 настай эмэгтэй П.Э, 56 настай эрэгтэй С.М нар нас барсан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.