| | USD/MNT 0₮

Даргадаа зодуулсан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч, 21 настай залуу НАС БАРЖЭЭ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагч, 21 настай Ц.Б-ыг салааны захирагч нь зодсоноос ухаан алдаж, ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл харамсалтай нь тус цэрэг өнөө өглөө нас баржээ. Талийгаачийн тархинд цус харваж, ухаан орохгүй байсан аж.

Болсон явдлыг дурдахад, “Салааны захирагч дэслэгч Д.Г хэмээх, 25 настай залуу согтуудаа салааныхаа 20 цэргийг амарч байхад нь Соёл, амралтын танхимд оруулан жагсааж, гар дээр нь сунайлгах зэргээр дэглэн улмаар “Шанаа даах хүн байна уу” хэмээн агсарч, байлдагч Ц.Б-ыг босгон нэг бус удаа элэг рүү нь цохиж, босгож ирээд шанаадсанаас хугацаат цэргийн алба хаагч ухаан алдаж унасан. Байлдагч Ц.Б 2020 оны аравдугаар сард II ээлжийн цэрэг татлагаар Чингэлтэй дүүргээс татагдан ирсэн” гэсэн юм.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагч, 21 настай Ц.Б-ыг салааны захирагч нь зодсоноос ухаан алдаж, ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл харамсалтай нь тус цэрэг өнөө өглөө амиа алджээ. Талийгаачийн тархинд цус харваж, ухаан орохгүй байсан аж.
Нийгэм

Сэтгэгдэл (73)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.