| | USD/MNT 0₮

Дөрөвдүгээр сарын 3-наас хатуу хөл хорио тогтоох эсэхийг Засгийн газар өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжил байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-18 хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрсдэлийн УЛААН түвшинд шилжиж, хатуу хөл хорио тогтоох эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-18 хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрсдэлийн УЛААН түвшинд шилжиж, хатуу хөл хорио тогтоох эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.