| | USD/MNT 0₮

Ардчилсан намын даргыг батламжлах их хурал дөрөвдүгээр сарын 3, 4-нд болох байсан ч хойшилжээ

Ардчилсан нам гуравдугаар сарын 28-нд намын даргын сонгуулийн санал хураалтыг явуулсан. Ингэхдээ хоёр намын дарга сонгогдсон. С.Эрдэнийн талаас М.Тулгат сонгогдсон бол нөгөө талаас гишүүдийн хамгийн олон саналаар О.Цогтгэрэл сонгогдоод байсан.

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Ардчилсан намын ээлжит бус их хурлыг дөрөвдүгээр сарын 3, 4-нд товлож, намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг батламжилна гэдгийг мэдэгдсэн.

Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор хатуу хөл хориог дөрөвдүгээр  сарын 3-наас эхлүүлэхээр ЭМЯ санал гаргаж, УОК уг саналыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын ээлжит бус их хурал хойшилж дөрөвдүгээр сарын 24, 25-нд хуралдаж магадгүй болжээ.

Засгийн газрын шийдвэр эргэж буцаж байгаатай холбоотойгоор энэ хугацаа дахин хойшилж магадгүй бололтой. Тэгэхээр Ардчилсан нам их хурлаараа шинэ даргаа батламжилж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлах асуудал гацах эрсдэлтэй болж байна.

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Ардчилсан намын ээлжит бус их хурлыг дөрөвдүгээр сарын 3, 4-нд товлож, намын даргаа батламжилна гэдгийг мэдэгдсэн. Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 3-наас эхлүүлэхээр ЭМЯ санал гаргаж, УОК уг саналыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын ээлжит бус их хурал хойшилж дөрөвдүгээр сарын 24, 25-нд хуралдаж магадгүй болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.