| | USD/MNT 0₮

Цалин буусан ээж нэртэй уран зургийг Ч.Анар гэж залуу худалдаж авчээ

"Цалин буусан ээж" нэртэй энэхүү уран зургийг цахим сүлжээнд олон хүн шэйрлэсэн байв. Тодруулбал зураач Д.Анхцэцэг гэх эмэгтэй энэхүү зургаа зурж, цахим сүлжээнд тавьжээ. Зургийн утга, өнгө агуулгыг харвал бүх дэлхийг сэтгэлдээ багтаан гэрлүүгээ яарч яваа эх хүнийг дүрсэлсэн байв. Энэхүү зургийн агуулга нь ээж, эмээ эгч нарыг төлөөлөх бөгөөд цалингаа авчихаад хорвоо дэлхийг сэтгэлдээ багтаасан шингээсэн гэдэг нь илт харагдана.
Харин энэхүү гайхалтай уран зургийг Ч.Анар гэгч хувь хүн худалдан авч, зураачид нь талархал илэрхийлсэн байна. 
Ч.Анар "Цалин буусан ээж! Залуу уран бүтээлч, Зураач Д. Анхцэцэгийн энэхүү уран бүтээлийг би санаандгүй сошл медиагаар олж хараад уран зураг сайн мэддэгүй надад хүртэл гүнзгий сэтгэдэл төрүүлсэн тул худалдаж авлаа. Бидний хайрт Ээж, Эмээ, Гэргий үнэхээр л цалингаа буусан өдөр үр хүүхэд, гэр бүлдээ өөрийн биеээ умартан хамаг байдгаа бариад л зориулдаг! Тэрхүү ариун цагаан сэтгэл, эхийн хайр, үл нугарах хатан зориг, тэвчээрийг харуулсан бахархмаар басхүү гуниг төрүүлсэн уран бүтээл байна. Бүхнээ бидэнд зориулсан энэ дэлхийн ээж нартаа баярлалаа, Хайртай шүү!!!
Уран бүтээлч Анхцэцэгтээ их баярлалаа" гэжээ. 
 
Ийнхүү хүний оюуны хөдөлмөрийг өндрөөр үнэлж, худалдаж авч хөрөнгө оруулалт хийнэ гэдэг юутай сайхан юм бэ. Олон хүн бүтээлийг нь худалдаж авсанд талархжээ. 
 
 
Зургийн утга, өнгө агуулгыг харвал бүх дэлхийг сэтгэлдээ багтаан гэрлүүгээ яарч яваа эх хүнийг дүрсэлсэн байв. Энэхүү зургийн агуулга нь ээж, эмээ эгч нарыг төлөөлөх бөгөөд цалингаа авчихаад хорвоо дэлхийг сэтгэлдээ багтаасан шингээсэн гэдэг нь илт харагдана.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.