| | USD/MNT 0₮

НПГ-ын орлогч Ц.Насанбатыг тушаал бууруулж, прокурор Ч.Энхжаргалыг томилсон байна

Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбатыг тушаал бууруулсан бол Нийслэлийн прокурор Ш.Нямдоржийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна.

Тэдний оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргал нарыг томилсон байна. 

Тодруулбал тэднийг АН-ын албан ёсны дарга С.Эрдэнийн мэдэгдэлтэй холбогдуулан ийнхүү албан тушаал бууруулсан гэх. Прокуроруудыг албан тушаалаа ашиглаж хууль зөрчсөн байж магадгүй гэсэн үндэслэлээр Улсын ерөнхий прокурорын газраас Ажлын хэсэг гарч шалгаж эхэлсэн байна. 

АН-ын дарга С. Эрдэнэ өөрийг нь хууль шүүхийн байгууллагаар дарамтлуулсан. Миний хийгээгүй хэрэг, холбоогүй асуудалд хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. НПГ-ын орлогч нэг хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор нөгөө нь сэргээсэн байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ асуудалд нэр холбогдсон хоёр прокурорыг албан тушаалаас нь түдгэлзүүлж, тушаал бууруулж шалгаж эхэлжээ. 

Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбатыг тушаал бууруулсан бол Нийслэлийн прокурор Ш.Нямдоржийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.