| | USD/MNT 0₮

Чингис хаан банкны захирал асан А.Идэрцог банканд 53 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр цагдаад шалгагдаж байна

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг нь 2020 оны арваннэгдүгээр сараас хойш АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж буй билээ.

“Чингис хаан” банкны удирдлагад Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нээсэн юм.

Мөн тус банканд зургаан тэрбум гаруй төгрөгөө байршуулсан Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тус шүүхэд гомдол гаргасныг хэлэлцэхээр товлоод буй. Мөн “Хубилай лайф” зэрэг аж ахуйн нэгж харилцах дансан дахь мөнгөө нэхэмжилсэн бол Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэхэмжлээд байгаа аж. Түүнчлэн “Чингис хаан” банк зохистой харилцааны шалгуур үзүүлэлтээ олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэлгүй нуун дарагдуулсан нь тодорхой болж, Монголбанкны хянан шалгагч 50 сая төгрөгөөр торгосныг арилжааны банкны төлөөлөл эс зөвшөөрч шүүхэд хандсан юм. Гэвч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны болон Улсын дээд шүүхээс Монголбанкны хянан шалгагчийн 50 саяар торгох шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэн, уг мөнгийг “Чингис хаан” банкнаас гаргуулж, улсын төсөвт оруулахаар болсон байна.

Тэгвэл тус банктай холбоотой дахин нэг мэдээлэл ирлээ. Өмнөговь аймаг дахь Чингис хаан банкны салбарын захирлаар ажиллаж байсан А.Идэрцог нь 2017 оны аравдугаар сарын 11-нээс 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаанд тус банканд 53 сая 409 мянга 266 төгрөгийн хохирол учруулсан байжээ. Энэ талаар тус банкны одоогийн гүйцэтгэх захирал Э.Ганзориг өчигдөр 14.30 минутад цагдаад өргөдөл өгснөөр уг хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдон, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгч чадахгүйд хүрсэнтэй холбоотойгоор ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг нь 2020 оны арваннэгдүгээр сараас хойш АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж буй билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.