| | USD/MNT 0₮

ЭМЯ: Шинээр 481 хүн халдвар авснаас 404 нь УБ хотод, 77 нь орон нутагт бүртгэгдлээ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Сүүлийн 24 цагийн дотор 14,210 хүнд шинжилгээ хийхэд 481 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 404, орон нутагт 77 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Аймгуудын хувьд Дарханд 3, Орхонд 15, Архангайд 7, Төв аймагт 27, Увс аймагт 1, Өвөрхангай аймагт 10, Баянхонгорт 1, Хэнтийд 1, Булганд 10, Ховд аймагт 2 хүнд тус тус халдвар авчээ.

Ингээд Монгол Улсад нийт 8070 тохиолдол батлагдсан бол 4835 хүн эдгэрчээ. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд 1486 нь хөнгөн, 250 нь хүндэвтэр, 31 нь хүнд, 11 нь маш хүнд байна.

Дотоодын халдвар 7533 боллоо.

Улаанбаатар хотын хувьд:

  1. БЗД-т - 65 батлагдаж нийт 1861,
  2. БГД-т - 35 батлагдаж нийт 952,
  3. СБД-т - 25 батлагдаж нийт 543,
  4. СХД-т - 63 батлагдаж нийт 1126,
  5. ЧД-т - 19 батлагдаж нийт 453,
  6. ХУД-т - 54 батлагдаж нийт 855,
  7. Багануурт - 0 батлагдаж нийт 7, 
  8. Налайх дүүрэгт - 1 батлагдаж нийт 69,
  9. Багахангайд - 0 батлагдаж нийт 2 тус тус бүртгэгдлээ.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 6672
  • Сэлэнгэ аймагт – 219
  • Дархан-Уул аймагт – 103
  • Орхон аймагт – 101
  • Дорноговь аймагт – 37
  • Говьсүмбэр аймагт – 6
  • Архангай аймагт – 48
  • Завхан аймагт – 9
  • Төв аймагт -174
  • Хөвсгөл аймагт - 29
  • Өвөрхангай аймагт -75
  • Увс аймагт - 3
  • Баянхонгор аймагт - 12
  • Хэнтий аймагт - 11
  • Булган аймагт - 32
  • Ховд аймагт -2 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Сүүлийн 24 цагийн дотор 14,210 хүнд шинжилгээ хийхэд 481 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 404, орон нутагт 77 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.