| | USD/MNT 0₮

БАРИМТ: Эрдэнэт үйлдвэр 770 сая төгрөгөөр цай, гоймон, жигнэмэг худалдан авснаас 290 саяыг гоймон авахад зарцуулжээ

Монголчуудын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой тендерийн асуудал олныг шуугиулсаар байна. Өнгөрсөн онд ид коронавирусийн халдварын тархалтын үед тус үйлдвэр их хэмжээний архи, согтууруулах ундаа худалдан авах тендер зарласан. Тодруулбал, ЭҮХХК202012045 дугаартай тендерийг өнгөрсөн сарын 16-нд www.tender.gov.mn сайтад зарласан байна. Тендерийн зард “Эрдэнэт үйлдвэр ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шилэн савлагаатай ундаа нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна” гэжээ. Хавсралт материалыг үзвэл нийт 205 сая төгрөгт 4746 ширхэг буюу 3 тонн орчим согтууруулах ундаа захиалсан байсныг тухайн үед хэвлэлийхэн онцолж байсан.

Тэгвэл саяхан нэгдүгээр сараас жимс, цай, гоймон, пүнтүүз, жигнэмэг зэрэгт нийт 770 сая төгрөгийг зарцуулжээ.

Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сард 107 сая 928 мянган төгрөгийг цайнд, 22-нд 265 сая 783 мянган төгрөгийг жимсэнд, 105 сая 421 мянгыг жигнэмэгт, бүх төрлийн гоймон, пүнтүүк авахад 290 сая 700 мянган төгрөгийг зарцуулжээ.

Монголчуудын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой тендерийн асуудал олныг шуугиулсаар байна. Өнгөрсөн онд ид коронавирусийн халдварын тархалтын үед тус үйлдвэр их хэмжээний архи, согтууруулах ундаа худалдан авах тендер зарласан. Тодруулбал, ЭҮХХК202012045 дугаартай тендерийг өнгөрсөн сарын 16-нд www.tender.gov.mn сайтад зарласан байна. Тендерийн зард “Эрдэнэт үйлдвэр ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шилэн савлагаатай ундаа нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна” гэжээ. Хавсралт материалыг үзвэл нийт 205 сая төгрөгт 4746 ширхэг буюу 3 тонн орчим согтууруулах ундаа захиалсан байсныг тухайн үед хэвлэлийхэн онцолж байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.