| | USD/MNT 0₮

54.6 хувийн саналаар О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдлоо

Ардчилсан намын даргын сонгууль өнгөрөгч гуравдугаар сарын 26-наас эхлэн 14 хоногийн хугацаанд үргэлжиллээ. Өчигдөр санал хураалт нь болж, АН-ын нийт  74908 гишүүн саналаа өгснөөс 41199 хүний саналаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулжээ. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэр дэвшигч О.Цогтгэрэлд баяр хүргэж, амжилт хүслээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “АН-ын даргын сонгууль товлосон цаг хугацаандаа амжилттай боллоо. Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сонгуулийн урьдчилсан дүнг олон нийтэд танилцуулсан. АН-ын даргын сонгуульд  өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчээс хамгийн их санал буюу 54.6 хувийн саналаар О.Цогтгэрэл сонгогдлоо” гэв.

АН-ын даргаар сонгогдоод байгаа О.Цогтгэрэлийн хувьд “АН үзэл баримтлалдаа бат зогсох ёстойг биднээс шаардаж байна. Хоёрдугаарт,  АН дотооддоо гишүүдээ оролцуулдаг нам болохгүй бол гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хангаж чадахгүйд хүрнэ. Үзэл санаан дээрээ бат зогсож гишүүдээ оролцуулсан нам болно” хэмээжээ. 

АН-ын нийт 74908 гишүүн саналаа өгснөөс 41199 хүний саналаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулжээ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэр дэвшигч О.Цогтгэрэлд баяр хүргэж, амжилт хүслээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.