| | USD/MNT 0₮

Согтуу жолоочоос болж 7 хүн эрүүл мэндээрээ хохирчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26-28-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 705 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн ноцтой ослоос дурдвал:

  • 2021.03.28-ны өдрийн 02.00 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохирсон.
  • 2021.03.28-ны өдрийн 09.00 цагийн орчимд  Төв аймаг Баян-Өнжүүл сум 1-р баг “Довын гуанз” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 55км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 179 зөрчил илрүүлсний 148 нийслэлд, 31 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож осол гаргасны улмаас 7 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26-28-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 705 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.