| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Шинээр 575 хүнээс халдвар илэрч, гамшгийн хэмжээнд хүрлээ

Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал З.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 13,210 хүнд шинжилгээ хийхэд 575 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 400, орон нутагт 174, гадаадаас зөөвөрлөгдсөн 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Аймгуудын хувьд Сэлэнгэ аймагт 2, Дарханд 15, Орхонд 15, Архангайд 4, Завханд 2, Төв аймагт 86, Хөвсгөлд 6, Өвөрхангай аймагт 20, Баянхонгорт 1, Хэнтийд 4, Булганд 19 хүнд тус тус халдвар авчээ.

Ингээд Монгол Улсад нийт 7589 тохиолдол батлагдсан бол 4711 хүн эдгэрчээ. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд 1436 нь хөнгөн, 219 нь хүндэвтэр, 29 нь хүнд, 9 нь маш хүнд байна.

Дотоодын халдвар 7052 боллоо.

Улаанбаатар хотын хувьд:

  1. БЗД-т - 65 батлагдаж нийт 1861,
  2. БГД-т - 35 батлагдаж нийт 952,
  3. СБД-т - 25 батлагдаж нийт 543,
  4. СХД-т - 63 батлагдаж нийт 1126,
  5. ЧД-т - 19 батлагдаж нийт 453,
  6. ХУД-т - 54 батлагдаж нийт 855,
  7. Багануурт - 0 батлагдаж нийт 7, 
  8. Налайх дүүрэгт - 1 батлагдаж нийт 69,
  9. Багахангайд - 0 батлагдаж нийт 2 тус тус бүртгэгдлээ.

Аймгуудаар хувааж үзвэл:

  • Улаанбаатар хотод – 6268
  • Сэлэнгэ аймагт – 219
  • Дархан-Уул аймагт – 100
  • Орхон аймагт – 86
  • Дорноговь аймагт – 37
  • Говьсүмбэр аймагт – 6
  • Архангай аймагт – 41
  • Завхан аймагт – 9
  • Төв аймагт -147
  • Хөвсгөл аймагт - 29
  • Өвөрхангай аймагт -65
  • Увс аймагт - 2
  • Баянхонгор аймагт - 11
  • Хэнтий аймагт - 10
  • Булган аймагт - 22 тус тус батлагджээ.
Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн дотор 13,210 хүнд шинжилгээ хийхэд 575 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс Улаанбаатар хотод 400, орон нутагт 174 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.