| | USD/MNT 0₮

Хариуцлага алдаж, халдварыг улам тарааж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцох цаг нь болоогүй юу?

ЭМЯ-ны 11 цагийн ээлжит мэдээллийн үеэр вакцинжуулалт, дархлаажуулалттай холбоотой мэдээллийг давхар өгдөг. Энэ үеэр B, C вирустэй иргэд вакцинд хамрагдаж болохгүй хэмээн мэдээлсэн нь олон хүнийг цочирдуулсан юм. Учир нь ийм оноштой цөөнгүй хүн вакцин тариулсан байсан юм. Тэд энэхүү мэдээг сонсонгуутаа сандралдаж, айдас хүйдэстэй өдрийг өнгөрүүлэв. Коронавирусийн цар тахалтай тэмцэх хамгийн сайн “эм” бол дархлаа гэдгийг сүүлийн хоёр жилийн турш ЭМЯ-ныхан тайлагнаж буй. Гэтэл өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаж, иргэдийн дархлааг унагасаар байна. Тэд энэхүү алдаагаа үг буруу сонгосон хэмээн мэдэгдэж, нүүрээ аврах гэж оролдов. Тухайлбал, В, С вирустэй хүн вакцин тариулж болно, харин архаг үрэвсэлтэй буюу хүнд өвчтэй хүн тариулж болохгүй гэсэн юм.

Хамгийн ноцтой нь дархлаажуулалт эхлэхээс өмнө тариулж болохгүй гэсэн хүмүүсийн жагсаалтад ийм оноштой иргэдийг багтаагаагүй бөгөөд эмч нар иргэдээс B, C вирустэй эсэхийг нь ч асуухгүйгээр вакцин тарьсанд байгаа юм.

Хүний амь настай холбоотой маш чухал асуудал байхад бүх юм дууссаны дараа ийм хариулт хэлээд сууж байгаа нь маш хариуцлагагүйн шинж.

Цар тахлын үед ЭМЯ, ХӨСҮТ-ийнхний хариуцлага алдсан тохиолдол үүгээр зогсохгүй. Өмнө нь халдвар алдсан БЗД-ийн эмнэлгийн тархалт нь цэвэр ЭМЯ, ХӨСҮТ-ийн алдаа, хариуцлагагүй байдлаас болсон. Тэд өмнө нь сайн ажилласан гавьяатай. Харин тус хэрэг бол Эрүүл мэндийн сайд, түүний баг ба ХӨСҮТ-ийн удирдлагын зөрчил, үл ойлголцол ийм байдалд хүргэхэд нөлөөлснийг иргэд хэлж буй.

Мөн ссны хорт хавдартай 16 настай С.Ханатбек хүү өнгөрсөн нэгдүгээр сард яаралтай хагалгаанд орохоор тусгай үүргийн онгоцоор Турк улсыг зорьсон. Тэрбээр өмнө нь ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр коронавируст халдварын шинжилгээ өгч, тодорхойлолт авсан байна. Гэвч ХӨСҮТ-ийн эмч, ажилтан  шинжилгээний хариуг "negative", "positive" гэсэн олон улсын стандартаар бус, "Not detected" гэж бичээд зогсохгүй тухайн хүүхдийн нэр, төрсөн он, сарыг нэрийг алдаатай бичсэн нь тухайн үед нийгмийг шуугиулж байв. Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хүнд өвчтэй хүү транзит нислэгт сууж чадалгүй саатаж, хоног хугацаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл ногоон бүс болоод байсан аймгууд руу халдвар алдсан нь мөн л УОК болон тэдний тушаалыг биелүүлж буй албан тушаалтнуудын алдаа.

Нэгдүгээрт, тушаал, журмыг хэрэгжүүлдэг албан тушаалтнуудад хяналт тавьж чадаагүй. ХӨСҮТ-ийн ажилтнууд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэх болон нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг үйлдэл илэрсэн.

Хоёрдугаарт, шинжилгээний хариуг буруу гаргасан. Эхлээд сөрөг гэсэн мессежийг утсанд нь ирүүлж, тусгаарлалтаас гаргасны дараа ХӨСҮТ-ээс утасдаж, хариу нь эерэг гарсныг мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Гуравдугаарт, Булган аймгийн Могод суманд Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрийг зөрчиж, хурдан морины уралдаан зохион байгуулсан. Тус уралдаанд халдвартай иргэн байсан бөгөөд тус суманд хатуу хөл хорио тогтоосон.

Энэ мэтчилэн УОК, Засгийн газрын албан тушаалтнууд, ХӨСҮТ-ийнхний хариуцлагагүй үйлдлээс болж хэвийн амьдрал руугаа шилжихэд “дөхөөд” байсан ард иргэд ахин хатуу хөл хорионд орж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв дахин хөл хорио тогтоовол хумигдаад байсан эдийн засаг дахин 70-80 хувиар хумигдаж, том цочрол үүснэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд буй. Иймд нийгмийн эсрэг “гэмт хэрэг” үйлдсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох цаг болсныг ард иргэд сануулсаар байна.

ЭМЯ-ны 11 цагийн ээлжит мэдээллийн үеэр вакцинжуулалт, дархлаажуулалттай холбоотой мэдээллийг давхар өгдөг. Энэ үеэр B, C вирустэй иргэд вакцинд хамрагдаж болохгүй хэмээн мэдээлсэн нь олон хүнийг цочирдуулсан юм. Учир нь ийм оноштой цөөнгүй хүн вакцин тариулсан байсан юм. Тэд энэхүү мэдээг сонсонгуутаа сандралдаж, айдас хүйдэстэй өдрийг өнгөрүүлэв. Коронавирусийн цар тахалтай тэмцэх хамгийн сайн “эм” бол дархлаа гэдгийг сүүлийн хоёр жилийн турш ЭМЯ-ныхан тайлагнаж буй. Гэтэл өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаж, иргэдийн дархлааг унагасаар байна. Тэд энэхүү алдаагаа үг буруу сонгосон хэмээн мэдэгдэж, нүүрээ аврах гэж оролдов. Тухайлбал, В, С вирустэй хүн вакцин тариулж болно, харин архаг үрэвсэлтэй буюу хүнд өвчтэй хүн тариулж болохгүй гэсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.