| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны албан тушаалтнуудын өмгөөлөгч нэг яаманд дарга болсноос үүдэн шүүх хурлыг хойшлууллаа

Хөгжлийн банкны албан тушаалтнуудын өмгөөлөгч нэг яаманд дарга болсноос үүдэн шүүх хурлыг хойшлууллаа

Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан хүмүүс эрх мэдлээ урвуулж, гадаадаас босгосон бондын хөрөнгийг шамшигдуулсан хэргийг АТГ-ынхан шалгаж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд лхагва хэлэлцэхээр товлоод байсан юм. Тус шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сарын 24-нд хэлэлцээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж дүгнэсэн. Дээд шүүхэд дээрх гурван шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Н.Цэцэгмаа, Л.Дашравдан нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэн гомдол гаргасан ч шүүх хурлаар хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс анхан шатны шүүх ийнхүү хэлэлцэхээр товлосон аж. Гэвч шүүх бүрэлдэхүүн хурлыг ирэх сарын 21 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь өмгөөлөгч Л.Дашравдан нэгэн яаманд хэлтсийн дарга болж буй учраас үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлж чадахгүйд хүрсэн аж. Мөн өөр нэг өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн, хэрэгт дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан зэргийг харгалзан ийнхүү шүүх хурлыг ирэх сард хийх захирамж гаргасан байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу нар 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг банкны төв байрны 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг. Бусдад давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авахдаа ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн тэднийг буруутгаж буй билээ.

Хөгжлийн банкны албан тушаалтнуудын өмгөөлөгч нэг яаманд дарга болсноос үүдэн 4,8 тэрбумын хохирол учруулсан хэргийн шүүх хурлыг хойшлууллаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.