| | USD/MNT 0₮

УОК 19:00 цагт хуралдаж, хатуу хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэнэ

Өнөөдөр коронавирусийн халдвар тархсанаас хойш хамгийн олон буюу 437 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн өдрүүдэд халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс 19:00 цагаас хуралдаж, хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Халдварын тархалт буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хөл хорио тогтоож магадгүй гэдгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлж байсан юм.

Гэвч сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа учраас  хугацааг наашлуулж, дөрөвдүгээр сарын 1-нээс хатуу хөл хорио тогтоож магадгүй гэсэн эх сурвалжийн мэдээллүүд ч гарч байна.

Улсын онцгой комисс 19:00 цагаас хуралдаж, хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Халдварын тархалт буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хөл хорио тогтоож магадгүй гэдгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлж байсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.