| | USD/MNT 0₮

Нийслэлд хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хязгаарыг 05:00-22:00 хооронд тогтоожээ

Халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг УОК-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож байсан. Тэгвэл өчигдөр Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Уг захирамжид ААН, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон байна.

Дээрх хязгаарласан цагийн хуваарийг хүнсний зах, худалдааны төвүүд дотоод журмаараа зохицуулах, мөрдөж ажиллаж болох юм.

ААН, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон байна. Дээрх хязгаарласан цагийн хуваарийг хүнсний зах, худалдааны төвүүд дотоод журмаараа зохицуулах, мөрдөж ажиллаж болох юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.