| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан: Эцэг, эх болон сургуулиудаас хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал ирсэн учраас амралтаар хичээллэж болох тушаал гарсан

Сургууль, цэцэрлэгийн байгууллагыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч халдвар авсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа учраас хичээлийг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байна.

ЕБС-ийн сурагчдын улирлын амралт 2021 оны Гуравдугаар сарын 29-нөөс Дөрөвдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор амралтын долоо  хоногийг цуцалж энэ хугацаанд теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн явуулах тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 19-нд гаргажээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас амралтын хугацаанд багш, сурагчдыг амраах боломж байгаа эсэхийг тодрууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. Амралтаар хичээллэж болох тухай тушаал гарсан учир нь эцэг, эх болон сургуулиудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амарч, хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал гарсан. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон гэсэн статистик мэдээлэл бий. Сургуулиудын хувьд үүссэн хоцрогдлыг нөхөх нь томоохон сорилт болж байгаа тул үүнийг шийдвэрлэх ёстой. Сургууль нь амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. Амралтаар хичээллэж болох тухай тушаал гарсан учир нь эцэг, эх болон сургуулиудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амарч, хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал гарсан. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно” гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.