| | USD/MNT 0₮

Говь-Алтайд халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтал 13 хүнийг тусгаарлажээ

Говь-Алтай аймагт халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтал бүртгэгдсэн талаар тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийжээ.

Гуравдугаар сарын 22-нд Биеийн тамир спортын улсын  хорооны есөн хүн Баянхонгор аймагт ажилласан байна. Эдгээр есөн хүний тав нь Завхан аймаг орох замдаа Говь-Алтай аймгаар дайран өнгөрчээ. Гэхдээ аймгийн төвөөр ороогүй, Дэлгэрийн постоор өнгөрч, Тайширын амралтын газар нэг хоноод Завхан аймаг явсан байна.

Энэ талаар Говь-Алтай аймгийн онцгой комиссоос мэдээлэхдээ “БСУХ-ны газрын дарга жолоочтойгоо Хонгор толгойд очиж тосоод, Тайширын амралтын газар очиж байж байгаад оройдоо ирсэн. Тухайн хүмүүс харуулыг нь машиндаа суулгаж, Тайширын усан цахилгаан станцыг үзжээ. Ингээд Завхан аймагт очсон таван хүний гурвынх нь ХӨСҮТ-д өгсөн шинжилгээ эерэг гарсан. Эдгээр хүмүүсийн нэгдүгээр хавьтал дөрөв, дам хавьтал 13 хүн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүнийг тусгаарласан бөгөөд 13 хүн гэрийн тусгаарлалтад байна. Ногоон бүсэд байсан аймаг хүнд байдалтай нүүр тулаад байна. Ойрын хавьтал болсон хүмүүсийн шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу гуравдугаар сарын 26-нд гарна” гэв.

Говь-Алтай аймгийн онцгой комиссоос мэдээлэхдээ “БСУХ-ны газрын дарга жолоочтойгоо Хонгор толгойд очиж тосоод, Тайширын амралтын газар очиж байж байгаад оройдоо ирсэн. Тухайн хүмүүс харуулыг нь машиндаа суулгаж, Тайширын усан цахилгаан станцыг үзжээ. Ингээд Завхан аймагт очсон таван хүний гурвынх нь ХӨСҮТ-д өгсөн шинжилгээ эерэг гарсан. Эдгээр хүмүүсийн нэгдүгээр хавьтал дөрөв, дам хавьтал 13 хүн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүнийг тусгаарласан бөгөөд 13 хүн гэрийн тусгаарлалтад байна. Ногоон бүсэд байсан аймаг хүнд байдалтай нүүр тулаад байна. Ойрын хавьтал болсон хүмүүсийн шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу гуравдугаар сарын 26-нд гарна” гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.