| | USD/MNT 0₮

Г.Баасан: Шинжилгээний хариу гараагүй, би гэртээ байна

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг  коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл цацагдаад байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодруулахад “Гуравдугаар сарын 19-нд Сүхбаатарын талбайд жагсаал хийснээс хойш шинжилгээ өгсөн хариу нь гараагүй байна. ХӨСҮТ-өөс холбоо бариагүй, би гэртээ байна” гэв.

Түүний нөхрийн шинилгээний хариу гуравдугаар сарын 20-нд сөрөг гарсан. Энэ сарын 23-нд нөхрийн хамт дахин шинжилгээ өгсөн байна. Гэтэл өчигдөр түүний нөхрийн шинжилгээний хариу нь  эерэг гарчээ. Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг нэгдүгээр хавьтал гэж үзэн гэрт нь тусгаарлаж байгаа гэдгийг хэллээ. Тэрбээр PCR шинжилгээний хариу нь эерэг гараагүй байхад халдвар авсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлж байна гэв. 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодруулахад “Гуравдугаар сарын 19-нд Сүхбаатарын талбайд жагсаал хийснээс хойш шинжилгээ өгсөн хариу нь гараагүй байна. ХӨСҮТ-өөс холбоо бариагүй, би гэртээ байна” гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.