| | USD/MNT 0₮

Эрдэнэт үйлдвэрийн хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-аас саатуулан шалгаж байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨХК сүүлийн үед тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээдгүй хэрэгт оролцож байна. Хамгийн сүүлд гэхэд, өнөөдөр АТГ-аас тус үйлдвэрийн албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж байгаа юм байна. Энэ талаар бид АТГ-аас тодруулахад "Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг нарыг саатуулсан. Яг одоо шалгалтын ажил явагдаж байна. Ямар шалтгааны улмаас саатуулсныг одоогоор хэлэх боломжгүй" гэсэн юм. 

Түүний хөрөнгө сүүлийн үед огцом өссөн нь шалгуулах үндэслэл болсон байж болзошгүй аж. Учир нь түүний орлого 154 сая 847 мянга 600 төгрөг бол гэр бүлийнх нь орлого 495 сая 911 сая 860 төгрөг байна. Үүгээр ч зогсохгүй 438 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 248 сая төгрөгийн автомашинтай, 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 418 сая 418 мянган төгрөгийн хадгаламжтай нэгэн юм.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨХК сүүлийн үед тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээдгүй хэрэгт оролцож байна. Хамгийн сүүлд гэхэд, өнөөдөр АТГ-аас тус үйлдвэрийн албан тушаалтнуудыг саатуулан, шалгаж байгаа юм байна. Энэ талаар бид АТГ-аас тодруулахад "Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг нарыг саатуулсан. Яг одоо шалгалтын ажил явагдаж байна. Ямар шалтгааны улмаас саатуулсныг одоогоор хэлэх боломжгүй" гэсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.