| | USD/MNT 0₮

Өнөөдөр 16:00 цагт Гамшгийн аюулын дуут дохиог орон даяар дуугаргана

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.  Энэ жилийн хувьд Дундговь аймагт хиймэл чичирхийллээр сегналь үүсгэн системд мэдэгдэж, 60 цамхагаар дуут дохио ажиллуулах юм байна. Тодруулбал өнөөдөр 16 цагт Дундговь аймагт 8 баллын хүчтэй хиймэл газар хөдлөлт болж, Улаанбаатарт 5-6 балл гэсэн дохио ирж, цамхагуудад дуут дохио дуугарна.

Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэд айж сандралгүй тайван байхыг ОБЕГ-аас зөвлөлөө. Цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийхгүй тул иргэд гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах боломжтой.

Дундговь аймагт хиймэл чичирхийллээр сегналь үүсгэн системд мэдэгдэж, 60 цамхагаар дуут дохио ажиллуулах юм байна. Тодруулбал өнөөдөр 16 цагт Дундговь аймагт 8 баллын хүчтэй хиймэл газар хөдлөлт болж, Улаанбаатарт 5-6 балл гэсэн дохио ирж, цамхагуудад дуут дохио дуугарна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.