| | USD/MNT 0₮

ЭМЯ: Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал ХҮНДЭРЧ байна

Манай улсад коронавирусийн халдвар маш эрчимтэйгээр тархаж байгааг сүүлийн өдрүүдэд илэрч буй тоон мэдээллүүдээс харж болно. Тухайлбал, сүүлийн 24 цагийн дотор 285 хүнээс халдвар илэрч, ногоон бүс болоод байсан аймаг орон нутгаас 18 тохиолдол батлагдлаа. Ингэснээр зарим аймгууд орж, гарах хөдөлгөөнөө хааж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр улсын хэмжээнд нийт 1391 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хамгийн ноцтой нь эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал муудаж байгаа гэнэ. Хүнд болон маш хүнд биеийн байдалтай иргэдийн тоо нэмэгдсээр байна. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын хувьд 1169 нь хөнгөн, 195 нь хүндэвтэр, 21 нь хүнд, 6 нь маш хүнд байгаа. Иймд ард иргэдийг дархлаагаа дэмжиж, шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газраас зайлсхийхийг сануулж байна хэмээн мэдэгдлээ.

Манай улсад коронавирусийн халдвар маш эрчимтэйгээр тархаж байгааг сүүлийн өдрүүдэд илэрч буй тоон мэдээллүүдээс харж болно. Тухайлбал, сүүлийн 24 цагийн дотор 285 хүнээс халдвар илэрч, ногоон бүс болоод байсан аймаг орон нутгаас 18 тохиолдол батлагдлаа. Ингэснээр зарим аймгууд орж, гарах хөдөлгөөнөө хааж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.