| | USD/MNT 0₮

Унаж байсан машинаа УБТЗ-д 150 сая төгрөгөөр "шахсан" дарга асан Л.Пүрэвбаатарыг өршөөсөн тогтоолыг түдгэлзүүлэв

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарт холбогдох, эрх мэдлээ урвуулсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны нэгдүгээр сарын 5-нд хэлэлцсэн, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал бий болгон, дээрх нийгэмлэгийн хөрөнгө болох 150 гаруй сая төгрөгөөр жийп автомашин худалдан авсан (өөрийн унаж байсан машиныг “шахсан”) хэргийг хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэлэлцэхээр болсон аж. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд уг жийп машиныг “Улаанбаатар төмөр зам”-ын мэдэлд буцаан өгсөн ч зах зээлийн үнээс өндөр буюу 13.9 сая төгрөгийн хохирлыг ХНН-т учруулсан гэж шинжээчид дүгнэсэн байдаг. Л.Пүрэвбаатар шүүх хурлаас өмнө тус байгууллагад учирсан 13.9 сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн юм билээ. Анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын гэм буруутай нь нотлогдсон гэж дүгнэсэн ч ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 онд УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцэхийг түдгэлзүүлжээ. Учир нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сэргээн шалгасан нь Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхтэй холбоотойгоор шийдвэр гарахыг нь хүлээх болжээ.

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарт холбогдох, эрх мэдлээ урвуулсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.