| | USD/MNT 0₮

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд намын талцлын асуудлаар уулзалт хийсэн ч зөвшилцөлд хүрээгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 2021 оны Гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 279 гишүүн оролцсон ээлжит бус 20 дугаар хуралдаанд оролцжээ.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талуудын байр суурийг сонсохоор С.Эрдэнэ тэргүүтэй намын гишүүдтэй уулзалт хийж, маргалдагч талуудын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвшилцөх, намын даргын сунгааг нэгтгэн хийх талаар байр сууриа илэрхийлсэн боловч зөвшилцөлд хүрээгүй байна. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс намын хуваагдал талцал үүсгэхгүй, буруу ташаа мэдээллээр төөрөлдөхгүй байхыг анхааруулж мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлдээ “Нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байж С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг олон нийтийн сүлжээнд цахим системээр санал хурааж Ардчилсан намын даргыг сонгох гэж буй тухай мэдээллийг түгээж байгаа нь анхан шатны намын гишүүдийн баталгаат саналаар сонгогдох шинэ удирдлагатай дахин маргаан үүсгэх, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг оролцуулах боломжгүй болгох эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгааг анхааруулъя” гэжээ.

2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талуудын байр суурийг сонсохоор С.Эрдэнэ тэргүүтэй намын гишүүдтэй уулзалт хийж, маргалдагч талуудын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвшилцөх, намын даргын сунгааг нэгтгэн хийх талаар байр сууриа илэрхийлсэн боловч зөвшилцөлд хүрээгүй байна. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс намын хуваагдал талцал үүсгэхгүй, буруу ташаа мэдээллээр төөрөлдөхгүй байхыг анхааруулж мэдэгдэл гаргажээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.