| | USD/MNT 0₮

Хар тамхины наймаачдыг өмгөөлөгч нар нь өөгшүүлж байна гэв үү

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн 11 зүйл ангид зааснаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн, 14 хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байна. Уг нь өнгөрсөн долоо хоногт шүүх хурал хийх байсан ч насанд хүрээгүй нэг холбогдогч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар хойшлуулсан юм. Ч.Баярбат, Ч.Батбаяр хэмээх ах дүүс тэргүүтэй, М.Мөнхжин, Г.Бат-Эрдэнэ, Г.Дөлгөөн, Д.Оюундарь, С.Урангоо зэрэг охид, залуус олон гэмт хэрэгт холбогдсон аж.

Тухайлбал, Ч.Батбаяр, Ч.Баярбат нар 2017 онд өмнөд хөршөөс хар тамхи тээвэрлэн авчирч борлуулсан хэрэгт удаа дараа баригдаж, Хар тамхитай тэмцэх газарт шалгуулсан бөгөөд энэ хугацаандаа бусад холбогдогчийнх нь гэмт үйлдлүүдийг нэгтгэснээр ийм олон зүйл ангид зааснаар яллагдагчаар татсаныг эх сурвалжууд хэлэв. Тэдэнд НПГ-аас 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан”, 18.5-3-ын “Мансууруулах бодис хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, 17.1-т заасан “Орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон”, 17.2-ын “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн эд зүйл ашиглан бусдын эд зүйл дээрэмдэх хэргийг байнга үйлдсэн”, 17.3-1 дэх хэсгийн “Эд хөрөнгө залилсан”, 17.4-1-ийн “Эд хөрөнгө завшсан”, 11.6-1- т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол уч- руулсан”, 2002 оны мөн хуулийн 146.2 дахь хэсгийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн бүлэглэж булаасан”, 147.2-т заасан “Бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” зэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Уг нь Монголын залуучуудад хар тамхи наймаалж байсан ах, дүүсийг дөрвөн жил гаруйн өмнө цагдаагийнхан баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий өмгөөлөгч нар хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд элдэв арга хэрэглэж, бусад холбогдогчийн үйлдлүүдийг шалгуулах санал гарган нийлүүлсээр өдий хүртэл эцэслэн шийдвэрлүүлэхгүй байгаа аж.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн 11 зүйл ангид зааснаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн, 14 хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байна. Уг нь өнгөрсөн долоо хоногт шүүх хурал хийх байсан ч насанд хүрээгүй нэг холбогдогч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар хойшлуулсан юм. Ч.Баярбат, Ч.Батбаяр хэмээх ах дүүс тэргүүтэй, М.Мөнхжин, Г.Бат-Эрдэнэ, Г.Дөлгөөн, Д.Оюундарь, С.Урангоо зэрэг охид, залуус олон гэмт хэрэгт холбогдсон аж.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.