| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Завхан аймгийн Улиастайд хөл хорио ТОГТООЛОО

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН ТУЛ 14.00 ЦАГААС ЭХЛЭН ХӨЛ ХОРИО ТОГТООХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Биeийн тамир, спортын улсын хорооны томилолтоор УБ хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэнээс 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу "Тод эeрэг" гарлаа. Эдгээр иргэд өчигдөр "Завхан" буудалд байрласан бөгөөд "Загасан нүд" рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна.

Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр ЭEРЭГ гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарлаа. 

Биeийн тамир, спортын улсын хорооны томилолтоор УБ хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэнээс 3 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу "Тод эeрэг" гарлаа. Эдгээр иргэд өчигдөр "Завхан" буудалд байрласан бөгөөд "Загасан нүд" рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.