| | USD/MNT 0₮

Газар хөдөлсний дараа байшингийн хана, тааз нурсан хуурамч зургуудыг цахим орчинд их хэмжээгээр түгээж байна

Өчигдөр орой буюу 2021 оны гуравдугаар сарын 23-ны орой 22.47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5,5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн.

Уг мэдээлэл нь худал мэдээлэл болохыг ОБЕГ-аас албан ёсоор анхааруулж байна.

Энэхүү зураг нь өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 28-нд Бүгд найрамдах Энэтхэг Улсын Уттар Прадеш мужид айлын таазны бетон гэнэт нурж унасан үеийн зураг юм байна.

Өчигдөр орой буюу 2021 оны гуравдугаар сарын 23-ны орой 22.47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5,5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.